|

Аки башё: Хакүхо аварга тэнцвэрийн гайхамшиг үзүүлэв

 

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башёгийн тавдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Эхний таван өдрийн дараах байдлаар гурван аварга таван даваатай 100 хувийн амжилт үзүүлж ойрын хэдэн жил байгаагүй амжилт гаргаж байна. Мөн гурван озеки болон сэкиваке Митакеуми нар башёг ширүүн өрсөлдөөнтэй болгох төлөвтэй. 

Ёкозүна Хакүхогийн Такакейшотой барилдсан барилдаан үзэгчдийг шуугиулав. Комүсүби Такакейшо шидсэн мэх хийж Их аваргыг зайлж үзсэн боловч Хакүхо аварга гайхалтай тэнцвэрээ олж, Такакейшог дахиад ухас хийхэд нь хажуу тийшээ үсрэв. Такакейшо аваргыг барьж авах гэсэн боловч амжсангүй, хөлд нь чирэгдэн уналаа. 

71 дэх ёкозүна Какүрюү Чиёотайрюүгаар ээлжит даваагаа авсан бол Япон ёкозүна Кисеносато Шодайг туршлагаар илт илүүрхэн давлаа. Кисеносато аваргын өдөр болгоны барилдаан үзэгчдийн анхааралд байж, тэрбээр ч сэтгэл догдлуусан барилдаануудыг хийэ байгаа юм. 

Озеки цолтонуудаас гүрж бөх Точиношин сэкиваке Митакеүми нарын барилдаан олны анхааралд байсан. Хоёулаа башёд түрүү авч байсан болохоор үзэгчид болон мэргэжилтэнүүд анхаарах нь зүйн хэрэг бөгөөд Митакеүми өөртөө тун итгэлтэй байн, ёрикири мэхээр тавдахь даваагаа авсан.  Митакеүми маргааш озеки Гойёдотой барилдана. 

 Озеки Гойёдогийн өрсөлдөгч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй бол озеки Такаясү  Икиойг давсан байна. Өнөөдөр Ичиножо А.Ичинноров Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоорондоо барилдаж Ичиножогийн давамгайллаар өндөрлөсөн.  

Маэгашира цолтой манай хоёр бөх өнөөдөр мөн хоорондоо хүч үзэж Таканоива А.Баасандорж Чиёошома Г.Мөнхсайханг давсан байна.  Жюүрёо зиндааны нэгт эрэмбэтэй Араваши .Дөлгөөн өнөөдөр макүүчид барилдаж Ишиураг давжээ. 


Зүүний 1 Какүрюү/5-0/ - Тамаваши /0-5/
Барууны 1 Хакүхо /5-0/ -  Шодай /2-3/
Зүүний 2 Кисеносато /5-0/ -  Чиёотайрюү /0-5/
Озеки Гойёдо /4-1/ -  сэкиваке Митакеүми /5-0/
Озеки Такаясү /5-0/ -  Кайсей /2-3/
Озеки Точиношин /3-2/ - Икиой /0-5/

Сэкивакэ Ичиножо А.Ичинноров /2-3/ - Такакейшо /1-4/

М 13 Таканоива А.Баасандорж /3-2/ -  Котоюүки /2-3/
М 15 Чиёошома Г.Мөнхсайхан /3-2/  -  Нишигики /3-2/
 


1073
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.