|

Хацү башё: Хакүхо аварга "Эргэлтийн гайхамшиг" мэдрүүлж, Кисеносато хүнд байдалд орлоо

 

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын башё хоёрдахь өдрөө үргэлжлэн явагдлаа. 

Гурван аварга гурвуулаа зодоглож буй энэ башё эхнээсээ дуулиан дагуулж эхэлж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр "Эргэлтийн гайхамшиг"-ийг мэдрүүлэв. Хакүхо дэвжээний захад ганцхан эргээд л өрсөлдөгч Точиозаныг өөрийг нь дэвжээнээс гаргав. Хоёр бөхийн барилдаан ширүүн өрнөж Точизан Их аваргыг дэвжээ рүү шахаж гаргасан ч Хакүхо ганцхан эргээд л өөрийг нь гаргасан юм. 

Тэгвэл ёкозүна Какүрюү М.Ананд, Кисэносато нар өрсөлдөгч бөхчүүддээ уналаа. Ялангуяа япон аварга Кисеносато аварга өнөөдөр Ичиножод унасанаар зодог тайлах асуудал нь бараг шийдэгдэх тал руугаа оров бололтой. Тэрбээр гэмтэлтэй хэмээн башёг өнжих ч эрхгүй байгаа билээ. Какүрюү М.Ананд аварга өнөөдөр комүсүби Митакеумид уналаа. 

Мөн гурван озеки маш муу барилдаж байна. Озеки Гойёдо, Точиношин нар өнөөдөр мөн л өрсөлдөгч бөхчүүддээ уналаа. Гойёдо Хокүтофүжид, Точиношин Нишигикид өвдөг шороодсон бол Такаясү өнөөдөр хүнд барилдааны эцэст Мёогирюүг давлаа. 

Сэкиваке цолтой хоёр бөх Тамаваши болон Такакейшо нар эхний хоёр өдөр өрсөлдөгчөө даван башёг амжилттай эхлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил Шодайг давсан бол Такакейшо Шохозаныг давсан байна. Хоёр комүсүби Ичиножо А.Ичинноров эхний хоёр өдөр Такаясү, аварга Кисеносато нарыг давсан бол Митакеуми аварга Кисеносато болон Какүрюү нарыг давсан байна.

Манай бөх маэгашира Чиёошима өнөөдөр Дайшёомарүгаар эхний даваагаа авчээ. 

Ёкозүна 
Хакүхо М.Даваажаргал 2-0
Какүрюү М.Ананд 1-1
Кисеносато 0-2
Озеки
Гойёдо 0-2
Такаясү 1-1
Точиношин 0-2
Сэкиваке 
Тамаваши 2-0
Такакейшо 2-0
Комүсүби
Митакеуми 2-0
Ичиножо А.Ичинноров 2-0
Маэгашира
Чиёошома Г.Мөнхсайхан 1-1

Жюүрёо зиндаа
Дайшохо Ч.Шижирбаяр 1-1
Азамарюү С.Тодбилэг 1-1
Миторюү Б.Төрболд 1-1
Араваши Э.Дөлгөөн 1-1
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-1



808
  • Нэгэн согтуу эр гэртээ харих замдаа Үзсэн   1602 2014-11-20
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   853 2016-01-21
  • Жолооч цагдаагийн өөдөөс зодолджээ Үзсэн   4868 2014-11-12
  • “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип Үзсэн   766 2018-08-30
  • Парламент 25 жил баримтат кино Үзсэн   1489 2015-09-21
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1423 2014-08-14
  • ЁОО ХАХАХА To be or Not to be - Татаадаг хэсэг Үзсэн   1400 2014-11-26
  • ШИНЭ КЛИП: Тейлор Свифт, Пост Мэлоун нарын хамтарсан "Fortnight" дуу цацагдлаа Үзсэн   867 2024-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.