|

Хонконгийн жагсагчид Д.Трампаас тусламж хүсэв

 

Хонконгийн жагсаал 14 дэх долоо хоногтоо үргэлжлэв. Энэ удаад жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас тусламж хүсч, улс төрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохыг уриалсан байна.

Жагсагчид Хонконг дахь АНУ-ын Консулын газрын гадаа Америкийн туг далбааг барьж хэдэн арван мянгаараа жагсчээ. Хотын бизнесийн төв болсон дүүрэгт метроны буудал дээр тавьсан хаалтыг галдан шатаасан байна.

Chater цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлсэн жагсаалын үеэр жагсагчид "Хонконгийн хүний эрх ардчиллын акт 2019” гэсэн хуулийн зүйл заалтыг батлахад Америкийн Засгийн газраас тусламж хүсч байна.

Тэд "Ерөнхийлөгч Трамп аа, Хонконгийг чөлөөлнө үү” хэмээн англи хэл дээр бичсэн уриа самбар барьжээ. Зарим нь Америкийн төрийн дууллыг дуулж жагсаал хөдөлгөөнд оролцсон байна.

"Бидний үнэт зүйл бол АНУ-тай адил ардчилал, эрх чөлөө. Тиймээс ардчиллын эх орон Америк бидэнд туслах хэрэгтэй. Дональд Трампыг ард иргэд сонгосон. Бид ч бас үүнийг хүсч байна” хэмээн жагсагчдын нэг Дэвид Вонг ярьжээ.

Өнгөрсөн амралтын өдөр жагсаал тайван замаар эхэлсэн ч үдээс хойш эмх замбараагүй байдал үүсч цагдаа нар жагсагчдыг баривчлан саатуулсан байна. Хонконгийн удирдагч Кэрри Лам жагсагчдын хүсэлтийн дагуу Бээжинтэй хэрэгтэн солилцох хуулийг бүрмөсөн эргүүлэн татахаа мэдэгдсэн ч түүний шийдвэр хэтэрхий оройтсон, ач холбогдолгүй гэж үзсэн юм.

CNN агентлагийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Дональд Трамп жагсаал эхэлснээс хойш нэг их хэрэгт дурлаагүй. Наймдугаар сард "жагсаал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна, хэн ч бүү бэртэж гэмтээсэй” гэсэн юм.

Гэсэн ч АНУ-ын албаны зарим хүмүүс Хонконгийн жагсаалыг дэмжиж Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэх шүүмжлэл гараад байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com


814
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.