|

“Хүннү Эйр” гэмтсэн ажилтнаа үл тоож, асуудлыг нуун дарагдуулсан уу

Нисэхийн салбарт байсхийгээд л олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, хэл аманд өртдөг компани бол "Хүннү эйр”. Тэднийх энэ удаад хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулахыг завдсан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан "Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагай өндрөөс унаж хүнд гэмтэл авчээ. Гэвч үйл явцад компанийн дарга удирдлагууд хайнга хандаж байгаа учраас О.Мэргэншагайгийн ах өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс тусламж хүслээ.

Тэрбээр "Миний хувьд дүүгээ ямар асуудлаас болоод бэртсэн талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авах гэсэн боловч дийлсэнгүй. Иймээс олон нийт та бүхнээсээ туслалцаа хүсэж байна. Ингэж туслалцаа хүсэж байгаагийн учир нь "Хүннү эйр” болон ИНЕГ энэ асуудлыг нуун дарагдуулж, цагдаад мэдэгдэхгүйгээр ажиллагаа явуулсан байна. Энэ асуудлыг одоо хүртэл цагдаа шалгаагүй, хэмжилт хийгээгүй, номлох баримт алга. н.Ариунболд гэх эмч анхны үзлэг хийхдээ "Өндрөөс унасан байх магадлалтай. Ухаан санаа эрүүл, ил шарх сорвигүй” гэсэн магадлагаа бичсэн байгаа юм. Гэтэл миний дүү "гавлын ясны цууралт, хугаралт, тархины суурь яс цууралттай” гэсэн оноштойгоор тархины хагалгаанд орсон боловч биеийн байдал муу, дахин хагалгаанд орох шаардлагатай байна” гэлээ. 

Ийнхүү ажилтныхаа амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд хойрго хандсан "Хүннү эйр” компани буруутай үйл ажиллагааныхаа талаар тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрээд байна.Тэд ажилтныхаа эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд хэрхэн хандаж,  ямар хариуцлага хүлээж байгаа талаар мэдээллийг бид үргэлжүүлэн хүргэх болно. 


 



О.ОНОН

www.olloo.mn



749
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.