|

Украинд халдвар тараасан эмэгтэй өвдөг сөхрөн уучлал гуйжээ

 

Украины Черновицк мужийн Коленковцы тосгоны нэгэн эмэгтэй тосгоныхондоо хандан видео бичлэг хийж, коронавирусний халдвар тараасандаа уучлал гуйжээ.

"Обозреватель" сэтгүүлд бичсэнээр тэр эмэгтэй Италид аялж ирээд өөрийгөө тусгаарлаагүй байна. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жагсаал цуглаанд хүртэл оролцож байжээ. Үүний балгаар түүний хүүхэд, ач зээ нараас гадна тус тосгоны 14 хүн коронавирусний халдвар авсан байна.

Видео бичлэгт эмэгтэй "Та нар манай гэрийг шатааж, хүүхэд, ач нарыг минь ална гэж заналхийлж байгааг сонслоо. Би өнөөдөр эдгэрээд буцаж ирлээ. Хүүхдүүд минь ч эдгэрсэн. Тэднийг битгий алаач. Хүсвэл намайг ал. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Би уучлал гуйж байна. Дахиж хэзээ ч Итали явахгүй” гэж өвдөг сөхрөн уйлж байгаа нь гарч байна.

Тосгоны хүмүүсийн хэлснээр эмэгтэйн гэр бүлийнхэн гадагш гарч чадахгүй, гэртээ сууж байгаа гэнэ. Мөн хоол хүнс нь дуусаж байгаа аж.

Украинд 475 хүн халдвар авч, 10 хүн амиа алдаад байгаа юм.


901
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.