|

Үрдээ зориулав...

Алагхан үр минь ээ, чи минь яасан ч хөөрхөн юм бэ. Хэвлийгээс минь унаж, хорвоо дэлхийд ирснээ зарлан часхийн уйлахад нь л эх хүний л мэдэрч чадах, үгээр хэлэмгүй тэр их хайрыг мэдэрч билээ. Амьсгалаар минь амьсгалж, биеэс минь биеэ бүтээн, хэвлий дотор минь томорсоор, нэг л өдөр хүйсний минь цаанаас хөнгөхөөн өшиглөж, "Би байна шүү” хэмээн тунхагласан. Тэгэхэд л ээж нь энэ хорвоод яах гэж ирснээ, юуны төлөө амьдрахаа ойлгосон юм. Нэг мэдэхэд өглөө, нэг мэдэхэд шөнө болж заримдаа тэр өдөр яаж өнгөрснийг ч үл анзаарч, цаг хугацаа нисэх мэт хөвөрсөөр үр минь мэндлээд 6 сар болжээ. Бяцхан үр минь өдөр, цаг, минутаар өссөөр, толгойгоо даан суудаг болж, гангар гунгар шулганадаг болжээ. Ээж нь ч нэг үеэ бодоход бас ч гэж учраа олохтойгоо болж, "ээж хүний ажил”-д дадаж эхэллээ. Ээж хүний ажил их ч яаж ч завгүй, ядарч байсан хүүхэдтэй шүү дээ гэж бодоход л хүч орох шиг, ээж болохоосоо өмнөх залуу охин байснаасаа ч илүү их ажил амжуулмаар, хийж бүтээмээр эрч хүчтэй болчих юм. Сүүлийн үед нөхөртэйгээ хүүхдийнхээ ирээдүйн тухай ч ярьж, төсөөлөн хөөрөлддөг боллоо. Юуны түрүүнд эрүүл саруул, тэгээд хамгийн гол нь зөв хандлагатай зөв хүн болгон хүмүүжүүлэхэд явах сайн зүг өөрөө тодорно доо гэж  бид хоёр биендээ хэлнэ. Цаашлаад эрдэм мэдлэгтэй, боловсролтой хүн болоосой гэж хүсэх нь эцэг эх болсон хүн бүрийн бодол биз ээ. Энэ мэт олон сэдэв ярилцаж, нэг мэдэхэд л хаяанд ирсэн байх сургууль цэцэрлэгийнх нь тухай хүртэл ярилцаад авлаа. Гэр бүлээ төлөвлөх нь гарч болох олон эрсдэлээс сэргийлж, цаг нь ирэхэд бэлэн байж, санаа сэтгэл тайван байхад тусалдаг билээ. Ингээд ярианы эцэст хамгийн эхэнд хийх алхам нь хүүгийнхээ ирээдүйд зориулж одооноос хадгаламж нээх хэрэгтэй юм байна гэдэг дээр аав бид хоёр нь санал нийлсэн юм. Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Миний хүүгийн анхны хүүхдийн баяр. Хүүхдэдээ хадгаламж нээж хүүхдийн баярын бэлэг болгохоор шийдэцгээв.  Ингээд банкнуудын вебсайтуудаар хүүхдэд зориулсан хадгаламжийн тухай сонирхон судалж үзлээ. Банк бүрт хүүхдийн хадгаламж байх ажээ. Гэхдээ олгох хүүний хувьд хоорондоо тийм ч ялгаатай биш юм. Харин Голомт банк хүүхдийн баярыг угтаад Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжиндаа урамшуулал зарласан нь бидэнд яг тохирсон бэлэг боллоо. 0-10 насны хүүхэд Алтантүлхүүр хадгаламж нээлгэх юм уу, хадгаламжиндаа 20,000₮ дээш орлого хийвэл хүүхдийн баярын давхар бэлэгтэй гэнэ. Харин арай том хүүхдүүд буюу 10-18 насныханд хүүхдийн баярын бэлгээс гадна The Color Card үнэгүй бэлэглэх юм байна. The Color Card нь хүүхэд залууст зориулсан, олон газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой карт гэнэ. Сонирхуулахад, хүүхдээ төрөөд удаагүй байхад нь ч нэр дээр нь хадгаламж нээлгэх боломжтой байдгийг сая л мэдэж авсан. Тэгэхээр одоо 6 сартайдаа ч хүү минь хадгаламжтай болж болох нь ээ. Жилийн 13,3 хувийн хүүтэй гэхээр сар бүр 100,000₮ хадгалахад л 18 нас хүрэхэд нь хэдийнэ 30 орчим сая төгрөг бүрдсэн байх юм байна. Зөв зүйлийг зөв цагт нь хийж байгаад нь Голомт банканд талархмаар санагдлаа. Хүүгийнхээ ирээдүйд зориулж эртнээс хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасандаа бид ч үнэхээр баяр жаргалтай болж, сэтгэл дүүрсэн мэдрэмжтэй болов. Магадгүй хожим дурсахад хүүхдийнхээ төлөө хийсэн хамгийн эхний бөгөөд хамгийн зөв шийдвэр энэ байж ч мэдэх юм. Гэр бүлийн аяллынхаа нэгээхэн хэсгээс энд хуваалцан бичлээ. Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй, гэр бүл бүр хайраар дүүрэн байг ээ.

627
  • Бригад киног хэдхэн минутанд багтаасан байгаа........... Үзсэн   2404 2014-07-19
  • Манайд хоноё нэвтрүүлэг- Жүжигчин Б.Ариунболд "Бооёо" Үзсэн   1631 2014-10-05
  • Хану - Жагаа ах Үзсэн   698 2019-01-09
  • Ноён Бондгор vs Гантулга - "Ахлах тогоочийн заавраар" шоу Үзсэн   869 2018-11-23
  • ЭМОЦИ продакшн - " Ахмадын баяр" цоо шинэ хошин шог 2016 Үзсэн   2101 2016-10-04
  • "AMERICA`S GOT TALENT 2018 " ШОУНЫ ЯЛАГЧ ИЛБЭЧИН SHIN LIM Үзсэн   1023 2018-09-24
  • Cool aaв Д.Хүрэлхүү - Хуурай газрын эрх чөлөө чи хаана байна? Үзсэн   795 2019-11-06
  • Ийм аймаар унтаад байхдаа яах уу дээ ха ха Үзсэн   1204 2016-01-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.