|

Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордонд самуурч буй бичлэгийг олон нийтэд ил болголоо


Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордонд самуурч буй бичлэгийг олон нийтэд ил болголооУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд ажлын өрөөндөө согтууруулах ундаа уучихаад тамхи татаж буй бичлэгийг Ийгл телевизийн сэтгүүлч асан н.Алтаншагай, Хуульч н.Бат-Ялалт нар олон нийтэд ил болголоо.

 Сэтгүүлч н.Алтаншагай: "Би Ийгл телевизээр "Үнэнээ хэлэх мөч” хэмээх нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг байсан юм.  Энэ сарын 5-нд "Үнэнээ хэлэх мөчдөө оруулаарай. Амжилт хүсье” гэх зурвас бүхий дугтуй надад ирсэн. Дугтуйг задлахад улаан өнгийн флаш байсан. Флашыг уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж авирлаж буй 26 секундын бичлэг байсан юм. Бичлэгийг шууд олон нийтэд түгээхээ түр азнаад хуульч н.Бат-Ялалттай зөвлөлдсөн. н.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэгтэй ярьж бичлэгийг үзүүлж ямар учиртайг нь асуухад шууд мөнгө амлаж дансныхаа дугаарыг өгчих хэмээн хэлсэн байгаа юм. Бат-Ялалт дансныхаа дугаарыг өгөхөд Л.Эрдэнэчимэг шууд 50 сая төгрөг шилжүүлсэн. Ердөө 26 секундын бичлэг 50 сая төгрөг хүрж байгаад гайхаж байна. Тэгэхэд Монголчууд 300 мянган төгрөгний төлөө банкинд оочирлоод зогсож байгаа. Дундаж цалинтай хүний 8 жил хөдөлмөрлөж олон мөнгө шүү дээ.

Хуульч н.Бат-Ялалт "Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө Архи, Тамхины тухай хууль санаачилж баталчихаад Төрийн ордонд самуураад сууж байгааг харах үнэхээр шившигтэй санагдаж байна. Монголын төрд чухам юу болоод байгааг ойлгохоо байлаа. Тиймээс бид энэ шударга бус увайгүй үйлдлийг баримтаар нотолж олон нийтэд ил болгохыг зорилоо. Энэхүү бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн хэмээн Л.Эрдэнэчимэг тайлбарласан. Харин Г.Уянга гишүүн Цагдаагийн газар очиж миний алдагдсан утсан дээрх бичлэг н.Бат-Ялалтын гарт орсон байна хэмээн гомдол мэдүүлсэн байна лээ" гэв.

н.Бат-Ялалт, н.Алтаншагай нар Л.Эрдэнэчимэг гишүүний шилжүүлсэн 50 сая төгрөгийг хэвлэлийн хурал хийх үеэрээ бэлнээр авч явж байсан ба мэдээлэл хийснийхээ дараа өөрт нь өгнө гэнэ.

Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордонд самуурч буй бичлэгийг олон нийтэд ил болголоо


1393
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.