|

Кёкүшюүзан Д.Батбаяр гадныхныг орд газар, төсөл хөтөлбөрөөр "мурьжээ"

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

-Сонгуулийн мөнгө босгохын тулд эх нутгаасаа зарсаар байх уу-

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байгаа. Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх зэрэг хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа юм.

Гэтэл Кёкүшюүзан Д.Батбаяр УИХ-ын гишүүн байх үедээ орд газар худалдсан тухай ярианы бичлэг ил болж, мань хүний жинхэнэ төрхийг илчлэв бололтой. Б.Батбаярын тэрхүү бичлэг нийт 2 цагийн 3 хэсэг гэнэ. Тэнд Б.Батбаяраас гадна АН-ын зарим гишүүн, рецедив гэмт хэрэгтнүүд байсан тухай яригдаж байгаа юм.

Яг энэ бичлэгийг бататгах нэг хэрэгт эрхэм гишүүн асныг шалгасан. Тодруулбал өнгөрсөн онд АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай анх мэдээлсэн. Албаныхан тухайн үед Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32.713.190.850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн хэмээж байлаа. Тэгвэл үүний баталгаа хийгээд бичлэг дээрх яриа үнэний ортой нь манай хуулийн байгууллагуудад хэдийн баталгаажсан нь энэ бололтой.


914
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.