|

Ажилтнууд нь захиралдаа мөрөөдлийн машиныг нь бэлэглэжээ

Америкийн «Gravity Payments» компаний ерөнхий захирал Дэн Прайс нь эдийн засгийн хямралын энэ жилүүдэд ажилтнуудынхаа цалинг ерөөсөө бууруулаагүй гэнэ. Харин ч өнгөрсөн жилээс ажилтнуудынхаа цалин, нийгмийн хангамжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өдгөө тус компаний 120 ажилтны дундаж цалин 70 мянган доллард хүрчээ. Дэн ажилтнуудынхаа цалинг нэмэхийн тулд хэмнэлт хязгаарлалтыг зөвхөн өөртөө хийжээ. Юуны өмнө ерөнхий захирал, компанийг үүсгэн байгуулагчийн хувьд авдаг 1.1 сая долларын цалингаа бууруулж 50 мянга болжээ. Мөн өөр олон урамшуулал шагналт цалингаасаа татгалзсан байна. Үүнээс гадна өнгөрсөн жил худалдан авахаар төлөвлөж байсан Tesla Model S загварын машинаа ч хойш тавьжээ. Өөрсдийнх цалинг нэмэхийн тулдөөрийнхөө цалинг хасаж суугаа захиралдаа зориулан ажилтнууд нь жилийн турш мөнгө цуглуулсаар мөрөөдлийн Tesla Model S машиныг худалдан авч бэлэглэжээ.

 

1003
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.