|

Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна

Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга барьсан олон зөрчил гарч байгаа бид мэдэх билээ.

Тэгвэл саяхан мөн цахим орчинд Зайсан толгойг тойруулж УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хашаалж, зайсан толгойн зүүн хэсгийг дулаанаар хангах шугамын ажлыг гацааж байгаа талаар мэдээлэл гарсан юм.

Тус хэрэг дээр хэд хэдэн асуудал хөндөгдөж гарч ирж байгаа бөгөөд Л.Гүндалайгийн хэлснээр тэрбээр энэхүү газрыг өөрийн "Өмчит” гэсэн бөгөөд хууль журмандаа дархан цаазат газарт иргэн болоод байгууллага газар авах зөвшөөрөл авсан бол "Газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх; Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн горимоор хориглосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” зэргийг хориглоно гэж заасан байдаг байна.

Иймд Л.Гүндалай үнэхээр Зайсан толгойд газар авсан бол ямар зориулалттай авсан, хэрхэн авсан талаар холбогдох албаны хүмүүс тодруулж, тайлбарлахыг шаардаж, тус барьсан хашааг буулгаж буй бичлэг цахим орчинд цацагджээ.

512
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.